x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Налайх дүүрэгт боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засвар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байна

Налайх дүүрэгт боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засвар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байна
Тодруулбал, Налайх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 23 дугаар цэцэрлэгийн 584 м.кв талбай бүхий дээврийн шинэчлэлийн ажил хийгдэж, барилгын ашиглалтын хугацааг уртасгахын зэрэгцээ хүүхэд багачуудын сурч, хүмүүжих аюулгүй, эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлэх нөхцөлийг сайжрууллаа.
Мөн Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Нарны эрч” Өрхийн эрүүл мэндийн төвийн 70.9 м.кв талбайн дотор заслын ажил хийгдэж байна. Засварын хүрээнд хаалга, тааз, шалны шинэчлэлийн ажлыг хийж байгаа бөгөөд ашиглалтад орсноор иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү тохилог, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

Тендер

Нээлттэй ажлын байр