“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Хууль, дотоод хяналтын хэлтсийн 2026 оны төлөвлөгөө болон Газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн 2026 оны төлөвлөгөөний хүрээнд нийт албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчил: Хууль, ёс зүй, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Шихихутуг их сургуулийн ахлах багш, хуульч, хууль зүйн ухааны доктор, Монголын Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амарсанаа удирдан явуулж, төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт, зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар өглөө.
Сургалт Нутгийн захиргааны барилгын “Б” блокийн 2 дугаар давхрын 207 тоот танхимд зохион байгуулагдсан бөгөөд нийт албан хаагчид идэвхтэй оролцож, хууль, ёс зүйн мэдлэгээ бататгалаа.
