x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургуулийн барилга баригдаж байна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургуулийн барилга баригдаж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлын бүс Яармагт, тодруулбал Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй уг төсөл нь зоорьгүй 3 давхар, 2 спорт заалтай, 5 блок бүхий нийт 9939.1 м.кв барилга юм.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна засал, металл фасад угсралт, дотор засал болон дотор инженерийн шугам сүлжээний ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.
Барилга угсралтын явц 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 2026 оны 9 дүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр