x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга нь 4338.0 м.кв талбай бүхий 40.0м x 15.0м, 19.0м х 18.0м, 18.0 х 10.0м хэмжээтэй 3 давхар барилга юм.
Тус сургууль нь анги танхим, лаборатори, номын сан, спорт заал, эмчийн өрөө, захиргааны хэсэг зэрэг сургалтын иж бүрэн орчныг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2026 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Барилгын ажлыг Жинст цамхаг ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр