x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил үргэлжилж байна

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил үргэлжилж байна
Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын амны үерийн хамгаалалтын далан суваг угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус байршилд нийт 1800 метр урт угсармал төмөр бетон хавтан доторлогоотой үерийн хамгаалалтын суваг угсарч буй.
Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жаргалантын амны үерийн хамгаалалтын байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр