x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянгол дүүргийн 2, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт байрших Чингүнжавын гудамжны тохижилтын ажил хийгдэж дууслаа.
Тохижилтын ажлын хүрээнд нийт 34,236 мкв талбайд явган хүний зам талбай, унадаг дугуйн зам, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах тоноглол, саравч, сандал, хогийн сав, аркан гэрэлтүүлэг болон ногоон байгууламжийн ажил хийгдсэн юм.
Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг “Нарлаг Хөхий” ХХК боловсруулж, “Дэлгэр ган” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ.

Тендер

Нээлттэй ажлын байр