x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 10 дугаар байр болон 20 дугаар байрны гадна фасад дулаалга, дээвэр засварын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Дулаалгын ажлын хүрээнд:
  • Гадна фасадыг эрдэс хөвөнгөөр дулаалан, метал фасад суурилуулж,
  • Дээврийн дулаалга, ус тусгаарлах материалыг шинэчилж,
  • Эрчим хүчний хэмнэлттэй холигч насос суурилуулах юм.
Энэхүү ажил нь Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй.
Тус засварын ажлыг “Буяннэмэх Интер” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр