x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажил хийгдэж байна

Сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажил хийгдэж байна
Сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Засвар, шинэчлэлийн хүрээнд 2076,68 мкв талбайд барилгын дээвэр засвар, 1613,7 мкв талбайд дотор сангийн хэсэгчилсэн засвар болон анги, танхимын дүүжин тааз, хана, хаалгыг шинэчилж, дотор гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай засварын ажлуудыг хийж дуусгалаа.
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус засвар, шинэчлэлийн ажлыг Роуд дэвэлопмент ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр