x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Нийт 2.9 га буюу 29,920 м.кв талбайд хэрэгжиж буй уг бүтээн байгуулалт нь 3 давхар спорт цогцолборын барилга, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай бүхий спортын орчин, мөн ногоон байгууламж, усан оргилуур, гадна тохижилттой цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөгдсөн.
Өнөөдрийн байдлаар үндсэн барилгын карказ, фасад, өрлөгийн ажил бүрэн дуусаж, дотор заслын ажлууд үргэлжилж байна. Түүнчлэн гадна инженерийн шугам сүлжээ, явган зам, авто зогсоол, авто замын ажлууд хийгдэж дууссан ба гадна тохижилтын талбайн суурийн бетон цутгалтын ажлууд мөн хийгдээд байна.

Тендер

Нээлттэй ажлын байр