32-ын тойргийн үйлчилгээний барилга угсралт, тохижилт, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай барилга угсралт, тохижилт, ногоон байгууламж тохижуулах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус бүтээн байгуулалт нь нийт 3181 м.кв талбайд тэнхлэгээрээ 67х29 метр хэмжээтэй 2 блок бүхий зоорьгүй хоёр давхар үйлчилгээний барилга, гадна тохижилт, ногоон байгууламжаас бүрдсэн зохион байгуулалттай. Үүнээс 701 м.кв талбайг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн юм.
Мөн гадна тохижилтын хүрээнд явган хүний зам, гэрэлтүүлэг, сандал, ногоон байгууламж бүхий зүлэгжүүлэлт, мод суулгах ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байна.
Тус цогцолбор бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг “Ти Эл прожект” ХХК, барилга угсралтыг “Шилдээд” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.