x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Нийслэлийн байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилга нь 302.29 м.кв талбай бүхий зоорьтой 2 давхар барилга юм.
Барилгын дотоод зохион байгуулалтын хувьд мэдээллийн төв, үзэсгэлэнгийн танхим, ажилчдын амрах өрөө, номын сан, сургалтын танхим, хурал уулзалтын болон оффисын өрөөнүүд, ариун цэврийн өрөөнүүд зэрэг иргэд, үйлчлүүлэгчдэд шаардлагатай бүхий л орон зайг багтаасан шийдэлтэй.
Гадна тохижилтын хувьд автозам, зогсоол, явган зам, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлууд хийгдлээ.
Тус барилгыг Зууны сод хийц ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр