x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

“Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 160 ширхэг хайлаас мод тарьлаа

“Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 160 ширхэг хайлаас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн төрийн байгууллагууд идэвхтэй оролцож байгаа билээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар жил бүр энэхүү хөдөлгөөний хүрээнд мод тарих ажилд уламжлал болгон оролцдог бөгөөд энэ жил Налайх дүүрэгт байрлах “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 160 ширхэг хайлаас мод тарилаа.

Тарьсан моддын арчилгаа, хамгаалалтыг “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-ийн мэргэжлийн баг хариуцан гүйцэтгэж, ногоон байгууламжийг тогтвортой хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Эх орон, байгаль дэлхийгээ хайрлан, ногоон байгууламж нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, иргэн, аж ахуйн нэгж бүрийг ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр