Сүхбаатар дүүргийн 16 хороонд байрлах 50 ортой цэцэрлэгийн барилгын ажил дуусаж ашиглалтад боллоо. Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 18.0м x16.0м хэмжээ бүхий зоорьгүй 2 давхар барилга юм.
Цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хийгдсэн тус цэцэрлэгт бүлгийн анги танхим, багш ажилчдын өрөө, дуу хөгжмийн болон хөгжмийн зэмсгийн өрөө, гал тогоо болон бусад өрөө тасалгаануудыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэжээ. Энэхүү цэцэрлэгийн барилгад галын дохиолол, камержуулалтыг бүрэн суурилуулж, цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийдсэн юм.
Тус бүтээн байгуулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Вилла бридж ХХК” гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн засварын ажил дууслаа
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын сургуулийн барилга баригдаж байна
480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
“Стрессийн менежмент” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил үргэлжилж байна
ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн 9, 18, 19 дүгээр цэцэрлэгийн гадна засварын ажлууд үргэлжилж байна
140, 61 дүгээр сургуулийн засварын ажлууд үргэлжилж байна
122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ НЭГДСЭН ДАДЛАГА, СУРГУУЛЬД ХАМРАГДЛАА
640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн барилгын хэсэгчилсэн засварын ажил дууслаа