Бид үйл ажиллагааныхаа цаг хүрээг тэлэх, барилгын салбарын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах үүднээс Барилгын төслийн олон улсын стандарт арга зүй, тэргүүн туршлагыг судлах, инженер техникийн ажилчдынхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд төслийн удирдлагын олон улсын стандарт, чанарын тогтолцоог нэвтрүүлэн ажиллах зорилгоор “Пропем Прайм Партнерс” ХХК-тай хамтран “Барилгын төслийн менежмент” сэдэвт 22 цагийн багц сургалтыг 01 дүгээр сарын 09-24-ний хооронд үе шаттайгаар зохион байгууллаа.
Тус сургалтаар олон улсын барилгын төслийн удирдлагын цогц ойлголт, арга зүй болон сайн туршлага, тухайн төслийг хэрхэн амжилттай төлөвлөгөөнийхөө дагуу бүрэн хэрэгжүүлэх, үр дүнтэй хяналт тавих мэдлэг, арга техникт суралцуулсан үр дүнтэй сургалт болсон ба сургалтад 42 албан хаагч хамрагдлаа.

