x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
Тодруулбал: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 240 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилт, тоглоомын талбайн тохижилтын ажлууд хийгдэж дууслаа.
Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0 м x 22.5 м хэмжээтэй, 2 давхар төмөр бетон карказан барилга юм.
Цэцэрлэгийн барилга нь 2 давхар: Хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг Гегатера тех ХХК хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр