Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Өргөө” цэцэрлэгийн барилгын ажил дууслаа
						
					
							 
					
	
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ “ӨРГӨӨ” ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА
Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмж, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ цэцэрлэгүүд болон, цэцэрлэгүүдийн өргөтгөлийн барилга угсралт, тохижилтын ажлууд хийгдэж байна.
 

Тодруулбал: Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд 50 ортой цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилтын ажил буюу явган, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын хийгдэж дууслаа.
 
Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 18.0м x16.0м хэмжээтэй, зоорьгүй 2 давхар байхаар төлөвлөж гүйцэтгэсэн.
Дээвэр: Дулаалгатай хавтгай мембран ус тусгаарлагчтай.
1-р давхарт: Хонгил, шатны хонгил, эмчийн өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, гал тогоо, агуулах, анги
2-р давхарт: Шатны хонгил, хонгил, ариун цэврийн өрөө, ажилчдын өрөө, эрхлэгчийн өрөө, урлаг заал, анги танхим гэсэн зохион байгуулалттай.
Тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Интел хаитек ХХК хийж гүйцэтгэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.