x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Авлига, ашиг сонирхол, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт зохион байгууллаа

Авлига, ашиг сонирхол, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт зохион байгууллаа
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын “Ёс зүйн дэд хороо”-ны 2025 оны төлөвлөгөөний дагуу “Авлига, ашиг сонирхол, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Я.Батхандыг урьж төрийн албан хаагчийн ёс зүйн болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд албан тушаалтан, албан хаагчдын нийтлэг гаргаж буй алдааг бодит кейст тулгуурлан мэдлэг, мэдээлэл өглөө. Сургалтад нийт 84 ажилтан, албан хаагч хамрагдав.

Тендер

Нээлттэй ажлын байр