x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА MNS ISO 9001:2015 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА MNS ISO 9001:2015 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ
Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015 стандарт, Төслийн менежментийн арга зүйн заавар MNS ISO 21500:2017 стандартыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, батламж гэрчилгээ авлаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон, удирдлагын баг, “Глобал куалити” ХХК-ны захирал Т.Хишигжаргал нар оролцлоо.
Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ гүйцэтгэж, хөндлөнгийн баталгаажуулалтыг олон улсын итгэмжлэл бүхий Турк Улсын “Sisbel” баталгаажуулалтын байгууллагын албан ёсны төлөөлөгч “Глобал куалити” ХХК гүйцэтгэлээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаандаа “Чанарын менежментийг тогтолцоо”-г нэвтрүүлснээр албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, удирдлага болон ажилтнуудын оролцоог хангах, газрын үйл ажиллагааг менежментийн сайн түвшинд хүргэх, ажил үйлчилгээг улам чанаржуулах давуу талтай юм.

Тендер

Нээлттэй ажлын байр