x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА.
Шинэ хорооны барилга ашиглалтад орсноор тус хорооны 8300 гаруй иргэд төрийн үйлчилгээг тав тухтай нэг цэгээс чирэгдэлгүй хүлээн авах нөхцөл боломж бүрдэх юм. Хорооны цогцолбор барилгад хороо болон цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон бусад төрлийн үйлчилгээ багтана.

✅Тодруулбал: Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны цогцолбор барилга нь 16.5м x13.0м хэмжээтэй, зоорьтой 4 давхар байхаар төлөвлөж гүйцэтгэсэн.
Зоорийн давхарт: Шатны хонгил, коридор, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө, дулааны үзель, сантехникийн өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөө, цахилгааны өрөө, агуулах, лифтний хонгил байхаар төлөвлөсөн.
1-р давхарт: Гонх, шатны хонгил, коридор, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө, хэсгийн ахлагч нарын өрөө, хурлын даргын өрөө, Засаг даргын өрөө, зохион байгуулагчийн өрөө, лифтний өрөө төлөвлөсөн.
2-р давхарт: Шатны хонгил, коридор, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө, эмчийн өрөө, оношилгоо эмчилгээний өрөө, уламжлалт эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, тарианы өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөө, лифтний хонгил.
3-р давхарт: Шатны хонгил, коридор, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө, эмчийн өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөө, лифтний хонгилыг төлөвлөсөн.
4-р давхарт: Шатны хонгил, коридор, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө, хурлын танхим, сургалтын өрөө, хүүхэд хөгжлийн өрөө, лифтний хонгилыг төлөвлөсөн.
✅Тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эй ди констракшн ХХК хийж гүйцэтгэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

Тендер

Нээлттэй ажлын байр