НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР 2024 ОНЫ ХАГАС ЖИЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОЛОЛТ АМЖИЛТАА ДҮГНЭЛЭЭ
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2024 оны хагас жилд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилт, цаашид авах арга хэмжээний талаар дүгнэж цаашид хийж хэрэгжүүлэх, сайжруулах, анхаарах шаардлагатай ажлын талаар хэлэлцлээ.
2024 онд газрын үйл ажиллагааг менежментийн сайн түвшинд хүргэх зорилгоор Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015 стандарт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын бүртгэл мэдээллийн InvestUb аппликейшныг тус тус амжилттай нэвтрүүлсэн бөгөөд барилга угсралт, их засварын ажлын нийт 566 төсөл арга хэмжээ, зураг төсвийн 35 төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт амжилттай тавин ажиллаж 2024 оны хагас жилийн төлөвлөгөө 97,2 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна.
Хурлын үеэр орчин цагийн барилгын салбарын 98 жилийн ойн мэндийг нийт албан хаагчдадаа хүргэн, ажлын гүйцэтгэлээрээ амжилт гаргаж бусдыгаа манлайлсан ажилтан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.