БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОХИЖИЛТЫН АЖЛУУД ДУУСЛАА.

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал: Багахангай дүүрэг 2-р хороо /замчин гэр хороолол/, Багануур дүүрэг 5-р хороо /багагүний гудамж/, Баянзүрх дүүрэг 35-р хороо /ус түгээх байрны хажууд/, Баянзүрх дүүргийн 34-р хороо /158-р сургуулийн ар талд/, Чингэлтэй дүүгийн 15, 16-р хороо /ус түгээх байрны хажууд/, Чингэлтэй 6-р хороо /51-р байрны урд талд/, Баянзүрх дүүргийн 20-р хороо /гачуурт/, Сонгинохайрхан дүүргийн 22, 11, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 17-р хороо, Налайх дүүрэг 5-р хороо, Сонгинохайрхан дүүрэг 35-р хороодод тус бүр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.
Тус ажлуудад хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулалт, зам талбайн бетон цутгалт, ногоон байгууламж, явган хүний зам, шат, гүйлтийн зам, тоглоом суурилуулалт, сүүдрэвч, хогийн сав, сандал, гэрэлтүүлэг суурилуулах ажлууд хийгдлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.