СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТ, ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУСАЖ АШИГЛАГЧИД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусаж ашиглагчид хүлээлгэн өглөө.
Тус барилга нь зоорьтой, хоёр давхар бөгөөд заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын өрөөг тус тус зохион байгуулсан.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Инерци” ХХК болон “Барилга менежмент” ХХК-ийн түншлэл хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.