БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 25 ДУГААР ХОРОО ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.
Тодруулбал: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилтын ажил буюу явган, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын хийгдэж дууслаа.
Цэцэрлэгийн барилга нь зоорьтой 2 давхар: Хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг Огторгуйн тулаас ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.