x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

БИЧИЛ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

БИЧИЛ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлууд хийгдэж байна.

Тодруулбал: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 370 м2 талбайг тохижуулж 3×3 сагсан бөмбөгийн талбай, сандал, сүүдрэвч, хашаа, явган замын хавтан суулгах, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ажлууд хийгдэж дууслаа.

Мөн дүүргүүдэд автобусны буудлыг тохижуулах ажил явагдаж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 11, 28 дугаар хороонд явган хүний зам, автобусны буудлын угсралтын ажил хийгдэж дууслаа.

Тус ажлуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “И Си Си” ХХК, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нар хийж гүйцэтгэлээ.

Тендер

Нээлттэй ажлын байр