x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо шинэ цэцэрлэгтэй боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.

Тодруулбал: Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 198 дугаар цэцэрлэгийн 200 ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, гадна, дотор цахилгаан хангамж, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус цэцэрлэгийн барилга нь зоорийн давхар бүхий 2 давхар, ашиглалттай дээвэртэй бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, чийрэгжүүлэлтийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөх хайрхан трейд ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр