x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг барилгын спорт заал нь тэнхлэгээрээ 18.0 х 36.0 м.кв, зоорьгүй, хоёр давхар, бассейны барилга нь тэнхлэгээрээ 24.0 м 12.0 м.кв хэмжээтэй, зоорьтой, хоёр давхар барилга бөгөөд олон улсын стандартад нийцсэн усан бассейн, спорт заал болон багш, ажилчдын өрөө, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна фасад, дээвэр угсралтын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр