x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж байна

75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж байна
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 дугаар хороолол-2 бүсчлэлд байрлах 75 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь зоорьтой, хоёр давхар бүхий тэнхлэгээрээ 24.0 х 28.0 м.кв хэмжээтэй, нийт 1491.5 м.кв талбайтай барилга юм.
Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудын хамт төлөвлөгдсөн.
Өнөөдрийн байдлаар барилгын хоёрдугаар давхрын каркас угсралтын ажил хийгдэж байна.
Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх юм.

Тендер

Нээлттэй ажлын байр