x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус сургуулийн барилга нь 1992.0 м.кв талбайтай, 4 блок бүхий 36.0м х 22.3м, 19.86м х 29.6м, 42.0м х 16.6м, 30.0м х 18.0м хэмжээтэй барилга байхаар төлөвлөгдсөн. Үүнээс А, Б блок нь зоорьтой, 2 давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, Г блок нь зоорьтой, 1 давхар юм.
Өнөөдрийн байдлаар барилгын дотор засал, дэд өртөөний барилгын гадна фасад, сантехникийн угсралт болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр