Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны гадна талбайн тохижилтын ажлыг улсын комисс хүлээн авлаа
Суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, сургуулийн орчны тохижилтыг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тодруулбал, Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 3000.0 м.кв гадна талбайн тохижилтын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус ажлын хүрээнд сургууль орчмын шороон болон бетон хучилтын ажил, явган зам, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай, гүйлтийн замын EPDM резинэн хучилт, хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлэг, төмөр торон хашаа, гэрэлтүүлэг болон тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Уг ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “МГБИ” ХХК гүйцэтгэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.