x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй тус цогцолбор барилга нь зоорьгүй 2 давхар, тэнхлэгээрээ 36.0м x 36.0м хэмжээтэй нийт 2412.0 м.кв барилга юм.
Тус барилга нь 100 ортой цэцэрлэгийн 4 анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон 180 суудалтай сургуулийн 6 анги танхим, спорт заал, бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Өнөөдрийн байдлаар гадна тохижилт болон дотор заслын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2026 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр