x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны таван блок бүхий орон сууцны гадна фасад дулаалга, дээвэр засварын ажил 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэхүү ажил нь Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй.

Тендер

Нээлттэй ажлын байр