x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Москва хороолол-1 бүсчлэлд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 89.2м x 43.7м хэмжээтэй, зоорьтой 2 давхар барилга юм. Тус барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Өнөөдрийн байдлаар барилгын гадна краказ угсралтын ажил дуусаж, өрлөг угсралтын ажил хийгдэх шатандаа явж байгаа бөгөөд 2026 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг цогцоор нь шийдэх юм.

Тендер

Нээлттэй ажлын байр