x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цогцолбор барилга нь зоорьгүй 2 давхар, 36м х 36м хэмжээтэй 3 блок бүхий нийт 2,556 м.кв барилга юм.
Тус цогцолбор нь нийт 280 хүүхдийн суудал бүхий хичээлийн анги танхим, бүлгийн өрөө, спорт заал, багш, ажилчдын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2026 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэх юм.
Барилгын ажлыг Жи Эн Зэт Эф Икс ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр