x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66.0м x 19.0м хэмжээтэй, зоорьгүй 4 давхар давхар барилга юм.
Зохион байгуулалтын хувьд 19 хичээлийн анги танхим, лабораторийн танхим, багш нарын өрөө, номын сан, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн байна.
Тухайн сургуулийн өргөтгөлийн барилга нь гэрээний хугацааны дагуу 2026 оны 7 сард ашиглалтад орох байсан бол ийнхүү хугацаанаасаа өмнө энэ ондоо багтан улсын комисс хүлээн авлаа.
Тус барилын ажлыг “Шилдээд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр