ХАБЭА-ЫН ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын “Газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд “Ололт Амжилт” сургалтын төвтэй хамтран “Нийт ажилтнуудад зориулсан ХАБЭА-ын сургалт”-ыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 08:00 цагт Нутгийн захиргааны барилгын “Б” блок байрны 2 давхар, 201 тоот сургалтын танхимд зохион байгууллаа.
Сургалт нь:
1. ХАБЭА-н эрсдэлийн менежмент (Pro-Active management),
2. ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн гол зохицуулалтууд ба хамаарах асуудал,
3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчны улмаас байгууллагын эдийн засагт учруулах хохирлын тухай(жишээ кэйс),
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, мэргэжлээс шалгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, агуулгын хүрээнд явагдаж өндөрлөв.
Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.4.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулж, шалгалт авна хэмээн заасан байдаг байна.