x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1109.3 м2 талбай бүхий зоорьтой 3 давхар барилга бөгөөд тус цогцолбор барилга ашиглалтад орсноор тус хорооны 2702 өрх айл буюу 10,453 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус цогцолборын барилгыг Хөх хайрхан трейд ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр