x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авлаа

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авлаа
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байрлах энэхүү төв нь дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой.
Тус барилга нь нийт 1431.61 м.кв талбайтай, зоорьтой хоёр давхар бөгөөд эмчийн өрөө, рентгений өрөө, дурангийн өрөө, яаралтай тусламжийн өрөө, лабораторийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тус төвийн барилгыг “Мон Хаус” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техник хяналтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр