x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74.0м x 35.4м хэмжээтэй, цутгамал төмөр бетон арагт бүтээц бүхий 3 давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Тус барилгын ажлыг Эм ди констракшн ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр