x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилга угсралтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус сургуулийн барилга нь А, Б блок бүхий зоорьтой 3 давхар барилга байхаар төлөвлөгдсөн.
Өнөөдрийн байдлаар барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тус барилгын ажлыг Билгүүн монгол констракшн ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр