x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд Хорооны цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд Хорооны цогцолборын барилгын ажил үргэлжилж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд хорооны цогцолборын барилгын ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус цогцолбор барилга нь 880.78 м2 хэмжээтэй, зоорьтой 5 давхар баригдаж буй. Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны 2211 өрх айл буюу 7600 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус цогцолборын барилгыг Энэрэлт их эрдэнэ ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр