x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь 1521 м.кв талбай бүхий, 2 давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Одоогоор дотор засал болон сантехникийн шугам угсралтын ажлууд хийгдэж байна.
Тус өргөтгөлийн барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар БАЯРСКОНСТРАКШН ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр