x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил үргэлжилж байна.

Онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил үргэлжилж байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Тус дүүргийн 12 дугаар хороонд, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэгдэж байгаа бөгөөд гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааг хүн амын нягтаршил ихтэй бүсэд шуурхай хүргэх зорилготой юм.
Барилга нь 39.65м*27м хэмжээтэй хагас зоорийн давхар бүхий 3 давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Тусгай зориулалтын автомашины 5 гражтай, 4.2 метрийн өргөн, 3.2 метрийн өндөр хаалгатайгаар хийгдэж байна. Мөн В блокдоо алба хаагчдын зориулалттай 6 айлын орон сууцыг шийдэж өгсөн юм.

Тендер

Нээлттэй ажлын байр