x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад орлоо.

Цагдаагийн хяналтын постын барилга ашиглалтад орлоо.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт буюу Шарга морьт, Хандгайтын замын уулзвар хэсэгт Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цагдаагийн хяналтын постын барилгын ажил дуусаж, ашиглалтад орлоо.
Тус барилга нь 700.0 м2 талбайд тэнхлэгээрээ 11.7х11.7м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар байхаар баригдсан бөгөөд оффис, уулзалтын өрөө, ариун цэврийн өрөө, дулааны узелийн өрөөг төлөвлөж хийсэн байна.
Мөн гаднаа ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй нарны зайн хураагуур бүхий гэрэлтүүлэг, авто машины зогсоол, явган хүний зам болон бусад тохижилтын ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.
Уг барилга ашиглалтад орсноор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто замыг байнгын хяналтад авах ач холбогдолтой юм.
Тус бүтээн байгуулалтын ажлыг “Ньюсиндкат” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр