x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

ХУУЧИН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЗАСВАРЛАН ШИНЭЧИЛЛЭЭ

ХУУЧИН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ЗАСВАРЛАН ШИНЭЧИЛЛЭЭ

Урин дулааны улирал эхэлж, хүүхдүүдийн гадаа тоглох цаг нэмэгдэж буй энэ үед тэдний чөлөөт цагаа аюулгүй, тав тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Өндөрлөгийн тоглоомын талбайд засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дууслаа.

Уг тоглоомын талбайн засвар шинэчлэлийн хүрээнд талбайн тохижилт, сүүдрэвч будах, савлуур, гулсуур засах, хайлаас мод тарих, хогийн сав суурьлуулах, 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинэчлэн тохижуулах ажил хийгдлээ.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тохижилт бүтээн байгуулалтын ажлын зураг төслийн гүйцэтгэгчээр Гоби Травел ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр ЦЭЭБ ХХК ажиллаж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр