x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо.

Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 2500 өрх айл буюу 8000 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон  төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Хорооны цогцолбор барилгын нэгдүгээр давхарт нэг цэгийн үйлчилгээний өрөө, камерын хяналтын төв, байцаагчийн өрөө, сургалтын өрөө, хоёрдугаар давхарт өрхийн эмнэлгийн үзлэгийн өрөө, хүлээн авах бүртгэлийн өрөө, гуравдугаар давхарт ахмадын танхим, хүүхэд хөгжлийн төв, залуучуудын байгууллага, чийрэгжүүлэх өрөө, хурлын заал тус тус байрлаж байна.

Тухайн барилгын  зураг төслийг “Каталист прожект” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Рокгранд” ХХК ажиллаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр