 
					
	Баянгол дүүргийн 32 дугаар хороонд байрлах 93 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай шинэ барилга ашиглалтад орлоо. Өмнө нь сургалтын орчны хүрэлцээ муутай, 180 хүүхдийн суудалтай, спорт заал, урлагийн заал, цайны газаргүй үйл ажиллагаа явуулж байсан хуучин барилгыг нураан дахин төлөвлөж, 640 хүүхдийн суудалтай А, Б блок бүхий 3 давхар барилгыг шинээр ашиглалтад орууллаа.
Тус сургуулийн барилгын гадна фасад нь дулаалгатай металл материалаар хийгдсэн бөгөөд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зоорины давхраас 3 дугаар давхар хүртэл зорчих автомат шатны тавцан суурилуулжээ. Мөн спорт заал, урлагийн заал, уншлагын танхим, анги танхимууд, шүршүүр, ариун цэврийн өрөө гээд сургалтын орчин бүрэн дүүрэн бүрдлээ.
Барилга угсралтын ажлын зураг төслийг “Эрхэс констракшн” ХХК боловсруулж, гүйцэтгэгчээр “Дарцагт ноёд групп” ХХК ажилласан бөгөөд захиалагчийн техникийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар хэрэгжүүлэн ажиллалаа. 
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
 