x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭ СУРГУУЛЬ  АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо.

Тодруулбал, тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан сургуулийн стандартын дагуу гүйцэтгэж, том жижиг 2 спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн барилгын төлөвлөлтөөр гүйцэтгэжээ. Барилга угсралт нь 3 давхар, зоорийн давхартай, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолын ажлуудыг гүйцэтгэсэн  байна.

Тус барилгад 2025 оны 02 дугаар сарын 17-ний өдөр байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж хүлээн авсан бөгөөд ᠌ “Голдэн Лайт Групп” ХХК угсралтыг гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр