Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, мөн цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх, төрийн болон цагдаа, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор СонгиноХайрхан дүүргийн 42 дугаар хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолбор барилга угсралтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тодруулбал: Цогцолбор барилга нь 18.0м х 14.3м хэмжээтэй, 3 давхар, зоорьтой бөгөөд орчин үеийн шийдлээр баригдаж лифт суурилуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлэх боломжийг хангасан, авто зогсоолтой барилга юм.
Тус цогцолбор барилга ашиглалтад орсноор хорооны 1522 өрхийн 5371 иргэд нэг дор төрийн анхан шатны үйлчилгээ, нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг үзүүлэх боломжтой болж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ‘’Гурванбулаг сод᠋’’ ХХК хийж гүйцэтгэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
