x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

2024 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2024 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл, төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлтэс тус бүр тайлангаа танилцууллаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2024 оны төлөвлөгөө 98 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна.

Хурлын үеэр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015 стандарт,  төслийн менежментийн арга зүйн заавар MNS ISO 21500:2017  стандартуудыг амжилттай нэвтрүүлж, батламж гэрчилгээгээ гардан авлаа.

Мөн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучилсан оны шилдгүүдийг зарлан урамшууллаа.

– “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Болорчулуун, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Баянжаргал нар

– “Газрын даргын нэрэмжит᠌” шагналаар:

Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн О.Ганчимэг, Төлөвлөлт судалгааны мэргэжилтэн М.Туяасайхан, Хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Ж.Солонго, Барилгын хяналтын инженер Ж.Мөнхнаран, Цахилгааны хяналтын инженер Э.Оргил, Зураг төслийн хяналтын инженер Э.Батцэнгэл, Бүс хариуцсан Ахлах инженер С.Баасансүрэн, Хууль, дотоод хяналтын хэлтсийн Ахлах инженер Д.Оюунтуул нар

– “Оны шилдэг ажилтан”-аар:

Хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн Э.Лхагважаргал, Санхүү, аж ахуйн хэлтсийн жолооч М.Энхтөр, Төлөвлөлт судалгааны мэргэжилтэн Б.Даваасүрэн, Сүлжээ хариуцсан мэргэжилтэн Б.Билэгжаргал, Дотоод хяналтын инженер Д.Түвшинбилэг, Зураг төслийн хяналтын инженер Б.Сэлэнгэ, Ус хангамж, ариутгах татуургын хяналтын инженер Г.Бат-Эрдэнэ, Барилгын хяналтын инженер Х.Энхбаатар, Дулаан хангамж, агаар сэлгэлтийн хяналтын инженер Х.Наранцэцэг, Хүний нөөцийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн А.Солонго нар

– Оны “Шилдгийн шилдэг ажилтан”-аар Цахилгааны хяналтын инженер Н.Нямдорж нар тус тус шагнагдлаа.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын нийт хамт олон, хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлсэн оны шилдэг алба хаагчидад баяр хүргэж ирж буй 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

 

Тендер

Нээлттэй ажлын байр