x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

960 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

960 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ БАГА СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 28 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилгын А,В,С блокууд нь зоорьтой 3 давхар, Д блок нь зоорьгүй 1 давхар бөгөөд хичээлийн анги танхим, спорт заал, урлаг заал, лабораторийн өрөө, багш ажилчдын өрөө, номын сан, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус бүтээн байгуулалтыг “Содон номин констракшн ХХК” хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

    

 

 

Тендер

Нээлттэй ажлын байр